Ургамал

Монгол Улсад нийт 2800 гаруй зүйлийн ургамал бүртгэгдсэн байна. “Монгол орны ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 105 дугаар тогтоолоор батлуулж, уг хөтөлбөрийн хүрээнд ховор ургамлын удмын санг хамгаалах, тэдгээрийн тархац нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, нөхөн сэргээх, үржүүлэх боломжийг судлаж байна. 
Монгол орны нэн ховор 145 зүйл ургамал байдгаас 22 зүйл нь ховордож буй учир шалтгааныг зүйл тус бүрээр нь нягтлан тогтоох ажлыг хийж байна. Монгол орны нэн ховор 127 зүйл ургамлын тархацыг ургамал газар зүйн 15 тойрогт хамаарагдах аймгуудаар ялгаж, биологийн нөөцийн үнэлгээг гаргаж, түүнд тулгуурлан хамгаалалт, ашиглалтыг зүй зохистой явуулах үндэстэй.

Байгаль орчны яамнаас 2003 оны зун 17 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан нэн ховор, гоц ашигт зарим ургамлын хээрийн судалгааны экспедицийг ойт хээр, хээр, цөлөрхөг хээр зонхилсон гурван бүсэд ажиллуулж, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймгуудад 188 зүйл ховор, 70 зүйл нэн ховор ургамал ургадагийг, 
мөн Төв аймгийн зарим нутгаар, Сэлэнгэ, Орхон, Булган, Архангай, Завхан аймагт 54 зүйл, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн нутагт 41 зүйлийн нэн ховор ургамал байгааг тус тус тогтоосны дотор Хангайн тойрогт 23, Монгол –Алтайн тойрогт 28, Их нууруудын хотгорт 15, Олон нуурын хөндийд 11, Говь-Алтайд 28, Алтайн Өвөрговьд 12, Зүүн гарын говьд 12 зүйлийн нэн ховор ургамал бүртгэжээ. Монгол Улсад бүртгэгдсэн нийт 2800 гаруй зүйлийн ургамлаас эмчилгээ болон хүнсний зориулалтаар ашиглагддаг ургамлын жагсаалтыг 382 зүйлээр гаргаж тэдгээрийн 195 зүйлийг хамгаалах шаардлагатай байгааг тогтоон хамгаалах чиглэлийг боловсруулсан байна.
Судлаачид зах зээлд өртөж хомсдож болзошгүй 102 ургамлын жагсаалт гаргаж, хэрэглээний чиглэлийг тодотгож, тэдгээрээс чихэр өвс, зээргэнэ, цөлийн аргамжин цэцэг, эгэл бавран, газрын ус, дэрэвгэр жиргэрүү, жодоо, монгол хунчир, чацаргана, онго, цагаан мөөг зэрэг 10 гаруй зүйл ургамал гадаадын зах зээлд хулгайн бизнест орох магадлалтайг нотлож, Монгол орны ховор ургамлын жагсаалтад 8 зүйлийг оруулахаар санал боловсруулж батлуулж, 
37 зүйлийн ургамлыг хил гаалийн үзлэгт хамруулан мөрдөж байна.
Модлог ургамал бут загийн тарьц суулгацыг тарьж ургуулах зорилгоор Их говийн дархан цаазтай газар мод үржүүлгийн газрын хүчин чадлыг нэмэгдүүлж өргөжүүлэх хөтөлбөр гарган хэрэгжүүлж эхлээд байна.

МОНГОЛ ОРНЫ ХОВОР УРГАМЛЫН ЖАГСААЛТ

Монгол нэр

Латин нэр

1

Давхарацан авлис

Smelovskia bifurcata

2

Ацан ажигана

Stellaria dichotoma

3

Дунд ажигана

Stellaria media

4

Дэрэн ажигана

Stellaria pulvinata

5

Цацраган ажигана

Stellaria radians

6

Унжгар азаргана

Cirsium pendulum

7

Регелийн алаглигцэцэг

Minuartia Rregeliana

8

Туйлын алаглигцэцэг

Minuartia arctica

9

Цэх алаглигцэцэг

Minuartia stricta

10

Нүцгэн алтанбөөр

Chrysosplenium nudicaule

11

Нугараа алтантовч

Matricaria recutita

12

Геблерийн алтан цэгцүүхэй

Hypericum Gebleri

13

Гол өвсөрхүү альчинга

Butemus Junceus

14

Бүнгийн ангалзуур

Lagochilus Bungei

15

Богданы арвай

Hodreum Bogdanii

16

Төрөлсөг арзгана

Cousinia affinis

17

Бөөнөг арзгар

Sparganum glomeratum

18

Дагуур арц

Juniperus dahurica

19

Хуурамч хонин арц

Juniperus pseudosabina

20

Нүцгэн багваахай

Taraxacum glabrum

21

Турьхан багваахай

Taraxacum macilentum

22

Үнгээмэл навчит багваахай

Taraxacum armerifolium

23

Сунагар баглуур

Anabasis elatior

24

Зантгар бамбай

Valeriana capitata

25

Эмийн бамбай

Valeriana officinalis

26

Чуйн банга

Crepis czuensis

27

Дорогстайский банздоо

Saussurea Dorogostaiskii

28

Екатерины банздоо

Saussurea Catharinae

29

Клеменцийн банздоо

Saussurea Klementzii

30

Мөсний банздоо

Saussurea glacialis

31

Навчирхаг банздоо

Saussurea foloisa

32

Өргөн навчит банздоо

saussurea latifolia

33

Хурц банздоо

Saussurea acuminata

34

Тагийн барагжаа

Woodsia alpina

35

Гельцерийн башир

Dianthus Hoeltzeri

36

Зүүнгарын башир

Dianthus soongoricus

37

Ревердаттын биелэг өвс

Poa Reverdattol

38

Хэвтээ биелэг өвс

Poa supina

39

Хэнтийн биелэг өвс

Poa kenteica

40

Гоо ботууль

Festuca venusta

41

Комаровын ботууль

Festuca Komarovii

42

Литвиновын ботууль

Festuca Litvinovii

43

Дөрвөлжин бөлбөөө

Nymphaea tetragona

44

Барановын бөөнгөнө

Rhizoplaca Baranovii

45

Хавтгай навчит бударга

Suaeda jinifolia

46

Навчирхаг бударгана

Salsola foloisa

47

Ягаан үрт бударгана

Salsola rosacea

48

Пагдгардуу бударганцар

Climacoptera subcrassa

49

Халбагандуу буниас

Bunias Cochlearioides

50

Том үрт бурз

Galatella macrosciadia

51

Их бушилз

Kobresia robusta

52

Монгол бүйлэс

Amygdalus mongolica

53

Өвөр-Уралын бүрээ

Onosma transrhymnense

54

Дэлхээ бүүргэнэт

Pulicaria prostrara

55

Говийн бэрмэг

Limonium gobicum

56

Грубовын бэрмэг

Limonium Grubovii

57

Усан гагнаа

Tillaea aquatica

58

Комаровын ганга

Thymus Komarovii

59

Монгол ганга

Thymus mongolicus

60

Павловын ганга

Thymus Pavlovii

61

Ягаан ганга

Thymus roseys

62

Жижиг гандбадраа

Veronica perpusila

63

Порфирын гандбадраа

Veronica Prophyriana

64

Невскийн ганцаахай

Jusiella Nevskii

65

Алаг цэцэгт гичгэнэ

Potentilla chrysantha

66

Зүймэг гичгэнэ

Potentilla inbricata

67

Иконниковын гичгэнэ

Potentilla lkonnikovii

68

Норвегийн гичгэнэ

Potentilla norvegica

69

Регелийн гичгэнэ

Potentilla Regiliana

70

Элсний гичгэнэ

Potentilla arenosa

[Эхлэлд очих]

71

Семеновын гиш

Vicia Semenovii

72

Хос цэцэгт гиш

Vicia geminiflora

73

Япон гиш

Vicia japonica

74

Гөлгөр говой

Goldbachia Laevigata

75

Иконниковын говой

Goldbachia Ikonnikovii

76

Зүүнгарын гоёо

Cynomorium soongaricum

77

Санчирын гол гэсэр

Aster Sanczirii

78

Үелэг гол өвс

Juncus articulatus

79

Мажар гозоохой

Juncellus pannonicus

80

Гажиг гурив-үрт

Aulacospermum anomalum

81

Наалдамхай гүүн хөх

Scutellaria viscidula

82

Навтгар гүүн хөх

Scutellaria supina

83

Паулсын гүүн хөх

Scutellaria Paulsenii

84

Жинхэнэ доёлз

Moneses uniflora

85

Дөрвөн эвэрт дөрвөлж

Tetracme quadricornis

86

Тагийн дурваалиг

Phleum alpinum

87

Голөвсдүү дэвхэргэнэ

Eremogonia juncea (arenaria)

88

Товчин дэвхэргэнэ

Eremogonia androsacea

89

Цагаан дэгд

Gentiana algida

90

Эргийн дэгд

Gentiana riparia

91

Согтоонги дэрс

Achnatherum inebrians

92

Юлдэн ерөндгөнө

Vincetoxicum Laceolatum

93

Зайдуу ерхөнгө

Eremopyrum distant

94

Тепентиновын жав

Peucedanum terebinthaceum

95

Дагуур жавай

Cimicifuga dahurica

96

Анхилзуурархуу жавхаа

Ziziphora clinopoddioides

97

Алтайн жамьянмядаг

Tfollius altaicus

98

Ягаан жамьянмядаг

Tfollius lilacinus

99

Арави задарга /ацхайрс/

Schimus arabicus

100

Зүүнгарын заяахай

Ligularia soongarica

101

Долгиолог зираа

Lactuca undulata

102

Этузнавчит зогдоргоно

Climatis aethusifolia

103

Говийн зорлог /азар/

Calligonum gobicum

104

Голөвсдүү зорлог /улаан түлээ/

Calligonum junceum

105

Дөл зохимон

Senecio flammeus

106

Өргөний зохимон

Senecio argunensis

107

Явааны зулзган цагаан

Oenanthe javanica

108

Прежевальскийн зурман сүүл

Puccinellia Przevlskyi

109

Гурвалсан зууч

Cardamina trifida

110

Том навчит зууч

Cardamina macrophilla

111

Цагаан цэцэгт зууч

Cardamina leucantha

112

Үндэслэмтгий зэгс

Scirpus radicans

113

Чөдөр зэллэг цэцэг

Calystegia hederacea

114

Мартагдсан зэллэг цэцэг

Calystegia subvolubilis

115

Гөлгөр ивэргэн

Herniaria glabra

116

Эгэл идрээ

Cichorium intybus

117

Эгэл исрэг

Oxalis acetosella

118

Гурвалжин их зул

Synurus deltiodes

119

Зөөлөн лавай

Astrothamnus molliusculus

120

Үнэгэн сүүлхэй лидэр

Sophoria alopecuroides

121

Ильиний лууль

Chenopodium lljinii

122

Цацаглаг лууль

Chenopodium chinopodioides

123

Цайвардуу маалинга

Linum pallescenc

124

Эгэл маалинга

Linum usitatissimum

125

Маралхай марал цэцэг

Tanacetum tanacetoides

126

Потанины махирс

Lycium Potaninii

127

Бөөн цэцэгт мийнхумс

Nepeta densiflora

128

Нүцгэн миинхумс

Nepeta pannonica

129

Өлчир мүгэз

Rhodiola algida

130

Туурсны наадгай

Agrostemma githago

131

Манин намгалж

Callitriche hermaphroditica

132

Сайхны намуу

Papaver saichanence

133

Хангайн намуу

Papaver changaica

134

Атамантархуу нахимдаг

Stenocoelium athamahtoides

135

Ахар цоморлигт нил

Viola brachysepala

136

Патрэны нил

Viola Patrinii

137

Толгодын нил

Viola collina

138

Шоргор нил

Viola acuminata

139

Эгэл нишингэ

Phragmites communis

140

Зэгслиг нуудгай

Crypsis schoenoides

141

Сүүдрийн ойн цагаан

Moehringia umbrosa

142

Бохир ортууз

Oxytropis sordida

143

Горбуновын ортууз

Oxytropis Gorbunovii

144

Комаровын ортууз

Oxytropis Komarovii

145

Крыловын ортууз

Oxytropis Krylovii

146

Ладыгины ортууз

Oxytropis ladyginii

147

Монгол ортууз

Oxytropis mongolica

148

Нарийн ортууз

Oxytropis tenius

149

Сапожниковын ортууз

Oxytropis saposhnikovii

150

Сутайн ортууз

Oxytropis sutaica

151

Сэлмэн ортууз

Oxytropis falcata

152

Хоёр цэцэгт ортууз

Oxytropis diantha

153

Арзгар оточ өвс

Bunium capillifolium

154

Цөлийн өнчинцэрэв

Krylovia eremophila

155

Шар саахуу цэцэг

Nuphar lutea

156

Дэвүүр үрт сагай

Pugionium pterocarpum

157

Крыловын садагнагва

Lophanthus Krylovii

158

Бунгийн салаагана

Chorispora bungeana

159

Бушийн сараана

Lilium buschianum

160

Потанины сараана

Lilium Potaninii

p align="right">[Эхлэлд очих]

161

Альбертийн сарнай

Rosa Albertii

162

Беггерийн сарнай

Rosa beggeriana

163

Хавтгай хатгуурт сарнай

Rosa platyacantha

164

Монгол сиймбий

Batrachium mongolicum

165

Кауфманы сиймбий

Batrachium Kauffmanii

166

Монгол сиймхийлэг

Melandrium mongolicum

167

Шивүүрт сондуут

Acanthophillum pungens

168

Алтайн сонгино

Allium altaicum

169

Максимовичийн сонгино

Allium maximoviczii

170

Цагаан цэцэгт сонгино

Allium galanthum

171

Эмгэн сонгино

Allium condesatum

172

Сэвгүй сорвоо

Calamagrostis inexpansa

173

Турчаниновын сорвоо

Calamagrostis Turczaninovii

174

Нэлмэгэр сунараа

Asperula humifusa

175

Хадны сунараа

Asperula saxicola

176

Арзгар сухай

Tamarix hispida

177

Тагийн сүүт өвс

Euphoridia alpina

178

Сөөгөнцөр сүхлээ

Segurinega sufruticosa

179

Комаровын тавансалаа

Plantago Komarovii

180

Нам тайжийн жинс

Echinops nanuls

181

Толгойрхог тайр

Gypsophila cephalotes

182

Грубовын тарваган шийр

Thermopsis Grubovii

183

Монгол тарваган шийр

Thermopsis mongolica

184

Урт буурцагт тарваган шийр

Thermopsis longicarpa

185

Үсхий тарваган шийр

Thermopsis hirsutissima

186

Ширэнгийн тарна

Polygonum dymetorum

187

Днеприйн тахилж

Middendorfia borysthenica

188

Том үрт тольт өвс

Calutzkya macrocapra

189

Жинхэнэ том үрт

Megacapraea megalocarpa

190

Тагийн тосондой

Pinguicula alpina

191

Монгол тост

Brachanthemum mongolicum

192

Ледебурын төлөгч-өвс

Achillea ledebourii

193

Шоргор төлөгч-өвс

Achillea acuminata

194

Таван судалт төмөрдээ

Lathyrus quinquenervius

195

Нугын туйпланцар

Phlomis pratensis

196

Халхын голын тунхуу

Chrysanthemum chalchingolicum

197

Зүүнгарын тутаргалж

Piptatherum songaricum

198

Жижиг жимст тэмээлж

Camelina microcapra

199

Нугын тэшиг

Tretocarya pratensis

200

Анхил улаагана

Ribes fragrans

201

Анхилуун улаагана

Ribes graveolens

202

Арзаахай улаагана

Ribes hispidulum

203

Элдэв үст улаагана

Ribes heterotrichum

204

Анхил цагаан улалж

Carex laliacea

205

Бага улалж

Carex parva

206

Сэлэнгийн улалж

Carex selengensis

207

Туулайн улалж

Carex leporina

208

Цагаан улалж

Carex alba

209

Бротерусын улбуудай

Cortusa brotheri

210

Дайрт унаган сүүл

Schizahne callosa

211

Хөвдөг усан хөрш

Potamogenton natans

212

Гялгар усан хөрш

Potamogenton lucens

213

Моохоодуу усан хөрш

Potamogenton obtusifolius

214

Уртхан усан хөрш

Potamogenton praelongus

215

Бяцхан цэцэгт хависгана

Scorzonera parviflora

216

Грубовын хависгана

Scorzonera Grubovii

217

Маалингадуу хавталж

Meniocus linifolius

218

Гоо хадаасгана

Centaurium pulchellum

219

Лозелийн хамбий

Sisymbrium Loeselii

220

Өргөсхөнт хамбий

Sisymbrium subsprinescens

221

Алтайн хамбил

Draba altaica

222

Олон толгойт хамбил

Draba multicept

223

Сибирь хамбил

Draba sibirica

224

Тэмээн харгана

Caragana spinosa

225

Зарзаахй харцгана

Hieracium enchioides

226

Маалинган навчит хасалгана

Diarthron linifolium

227

Ломоносовын хасзул

Olgaea Lomonosovii

228

Налчгар хайрст хогорзул

Centurea adpressa

229

Нүцгэн хонгорзул

Centaurea calva

230

Хүрэн хонин зажлуур

Linaria hepatica

231

Зэгэл хоногбудаа

Setaria glauca

232

Хангайн хонхлой

Adenophora changaica

233

Ерөндөг хорс

Aconitum anthoroideum

234

Комаровын хорс

Aconitum Komarovii

235

Говийн хотир

Zygophyllum gobicum

236

Кашгар хотир

Zygophyllum kaschgaricum

237

Орхигдмол хотир

Zygophyllum neglectum

238

Өдлөг хотир

Zygophyllum sianum

239

Өргөн навчит хотир

Zygophyllum latifolium

240

Шовгор хотир

Zygophyllum mucronatum

241

Нохойн хэлэрхүү хотой

Leonurus panzerioides

242

Ижлийн хошоон

Melilotus Wolgicus

243

Цагаан хошоон

Melilotus albus

244

Мөлхөө хошоонгор

Trifolium repens

245

Потанийн хөвдөл

Cetraria Potatninii

246

Дагуур хөвөнцөр

Epilobium dahuricum

247

Үсхий хөвөнцөр

Epilobium hirsutum

248

Будгийн хөхөргөнө

Isatis tinctoria

249

Хавтагнавчит хөхтолгой

Eryngium planum

250

Барзгартүрүүт хувиланги

Pedicularis dasystachys

251

Цуулбар хувиланги

Pedicularis fissa

252

Шөмбөгөр хувиланги

Pedicularis proposcidea

253

Гажиг хулсанз

Arundinella hirta

254

Далжгар хумилж

Alchemilla cyrtopleura

255

Крыловын хумилж

Alchemilla Krylovii

256

Мөлгөр хумилж

Alchemilla hebescens

257

Павловын хумилж

Alchemilla pavlovii

258

Хангайн хумилж

Alchemilla changaica

259

Сибирь хундгана

Adonis sibirica

260

Алтайн хунчир

Astragalus altaicus

261

Байтагийн хунчир

Astragalus baitagensis

262

Гранитовын хунчир

Astragalus granitovii

263

Грегорын хунчир

Astragalus gregorii

264

Дани хунчир

Astragalus danicus

265

Дэрвээн хунчир

Astragalus squarrosa

266

Жимийн хунчир

Astragalus dshinensis

267

Курчум хунчир

Astragalus kurtschumensis

268

Үнэгэн хунчир

Astragalus vulpinus

269

Хангайн хунчир

Astragalus changaicus

270

Хөөнгөбуурцагт хунчир

Astragalus physocarpus

[Эхлэлд очих]

271

Ширүүн хунчир

Astragalus scabristiformus

272

Сормост хургалж

Eragrostis cilianensis

273

Хуурамч /марцны/ хурганчих

Rumex pseudonatronatus

274

Сибирь хуш

Pinus sibirica

275

Цөөнмөчирт хэрээн нүдэн

Asparagus oligoclonus

276

Төрөл хялгана

Stipa consanguinea

277

Улбар хялгана

Stipa rubens

278

Цөлийн хялгаст

Strigosella africana

279

Дэгнүүлтэйхэн цагаансуль

Elymus praecaespitosus

280

Өндөр цагаансуль

Elymus exelsus

281

Памир цагаансуль

Elymus pamiricus

282

Федченкогийн цагаансуль

Elymus Fedtshenkoi

283

Давсны цахилдаг

Iris halophila

284

Юнатовын цомбогоно

Microstigma Junatovii

285

Толбот цэгцээхэй

Achyrophorus maculatus

286

Яагаан цээнэ

Paeonea anomala

287

Арзгар жимст чоногоно

Jurinae chaetocarpa

288

Гендерсоны чонохор

Poacynum Hendersonii

289

Гашуувтар цэсэнцэр

Solanum depilatum

290

Бөхөөн чонын өргөс

Carduus nutans

291

Охоотын чөдөр өвс

Atragena ochotensis

292

Сибирь чулуудай

Petrosimonia sibirica

293

Литвиновын чулуудай

Petrosimonia Litwinovii

294

Ботуульхай шагшуурга

Scholochloa festucacea

295

Нүцгэн үрт шадалзай

Rochelia leiocarpa

296

Каспийн шарбударгана

Kalidium caspicum

297

Боргоцойлог шаргас

Halocnemum atrobilaceum

298

Алатив шиваантиг

Pyretherum alatavicum

299

Гоё шиваантиг

Pyretherum pulchrum

300

Хангайн шиваантиг

Pyretherum changaicum

301

Саглагар шивэл

Equisetum ramosissimum

302

Цоохор шивэл

Equisetum variegatum

303

Нэг наст шивэрс

Lucopodium annotinum

304

Дагуур шимэрс

Hedysarum dahuricum

305

Бөхөгөр шогшрого

Melica nutans

306

Бүрсгэр шорно

Frankenia pulverulenta

307

Тэнгисийн шүдэлж

Najas marina

308

Их шүүдэргэнэ

Chelidonium majus

309

Нүцгэн шүхэргэнэ

Chelidonium denudatum

310

Монгол шээргэнэ

Silene mongolica

311

Жинхэнэ эвэр үрт

Carpoceras ceratocarpum

312

Шивүүрт эмгэн шилбэ

Atraphaxis spinosa

313

Нягт эмгэншилбэ

Atraphaxis compacta

314

Грубовын эрхэнцэг

Torularia grubovii

315

Ганган юлт

Goniolimon callicomum

316

Говийн ялгуунцэцэг

Cleome gobica

317

Гэрцэгт ягаалзай

Braya siliquasa

318

Азийн төлөгч өвс

Achillea asiatica

319

Хар хорс

Aconitum turczaninowii

320

Элсний цулхир

Agriophyllum pungens

321

Шулуун сонгино /гогод/

Allium linaria

322

Анхил сонгино /гогод/

Allium odorum

323

Шувуун хөл /сарвуун/

Allium anisopodium

324

Халиар ссонгино

Allium victorialis

325

Цагаан шаваг

Artemisia rutifolia

326

Хар шаваг /сайхан шаваг/

Artemisia santolinifolia

327

Монгол хунчир

Astragalus mongolicus

328

Пагдгар бадаан

Bergenia crassifolia

329

Илдэн ишүүгэн

Cacalia hastate

330

Жижиг жимст сархи

Camelina microcarpa

331

Феддийн аргамжин цэцэг

Cistanche feddina

332

Цагаан яргай

Cormus alba

333

Час улаан долоогоно

Crataegus sanquinea

334

Нангиад зээргэнэ

Ephedra sinica

335

Сахлай дигд

Gentiana barbata

336

Урал чихэр өвс

Glycyrrhiza uralensis

337

Өргөст тошлой

Grossularia acicularis

338

Сэрхэн хөхөө цэцэг

Gymnadenia conopsea

339

Зайдуу өдлөг нүцгэн үр

Gymnocarpium remotepinnatum

340

Хадны нүцгэн үр

Gimnocarpium robertianum

341

Сиймхий цэгцүүхэй

Hypericum perfoliatum

342

Шар цахилдаг

Iris flavissima

343

Потанины цахилдаг

Iris potanini

344

Алтайн далан хальс

Lonicera altaica

345

Өрөл

Malus baccata

346

Урт навчит балгана

Murycaria longifolia

347

Өргөст ортууз

Oxytropis aciphilla

348

Үнэгэн сүүлхэй тарна

Polygonum alopecuroides

349

Хурган мэхээр

Poligonum viviparum

350

Дэрэвгэр жиргэүү

Saposhnikovia divaricata

351

Байгаль гүүн хөх

Scutellaria baicalensis

352

Үлдэн могойн идээ

Sedum aizoon

353

Сибирь ерөндгөнө

Vincetoxicum sibiricum

354

Эгэл бавран

Pteridium aquilium

355

Нарсны төрлийн модны үр

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

pizda,t1,yanhan,lalar,gichii

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)